Эрчим хүчний төлбөрийн хуваарийг өөрчлөх боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:25:41

Эрчим хүчний төлбөрийг цалин буусны дараа төлөхийг хүссэн иргэдийн саналыг хүлээж авах боломжгүй хэмээн Зуунмод Хэрэглэгчдэд үйлчлэх төв мэдээллээ.

Орлого, авлагын хэсгийн ахлах Н.Цэцэгмаагийн хэлснээр хэрэглэгчдэд төлбөр тушаах хангалттай хугацаа, сануулга өгч, бичилт хийх болон төлбөр тушаах сүүлийн хугацаа болсныг мсж-ээр сануулдаг.

Мөн  хэрэглэгчдийг байршлаар нь зургаан хэсэгт хувааж, төлбөрийн хугацааг өөр өөр  заасан. Гэхдээ хэсэг бүр бичилт хийснээс хойш  10 хоногийн дараа тушаах  бөгөөд  заасан хугацаанд тушаагаагүй бол 11 дахь хоногоос эрчим хүчний хязгаарлалт хийдэг байна. Иймд сумын 4200 гаруй айл өрхийн санхүүгийн эх үүсвэрээс хамаарч, хэрэглэгч бүрийн төлбөрийн  хугацааг өөрөөр байгуулах боломжгүй гэв.

Түүнчлэн хэрэглээ нэмэгдээгүй байхад төлбөр ахидаг хэмээх зарим гомдолд борлуулалтын хэсгийн ахлагч С.Цогбаяр тайлбар өглөө.

Түүний ярьж буйгаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 199 дүгээр тогтоолоор цахилгааны үнэд өөрчлөлт орж, айл өрх, аж ахуйн нэгжийн кв цагийн төлбөр  дөрвөн төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс гадна Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, гарсан кв цагийг дөрвөн төгрөгт үржүүлдэг болсныг мэдээлэв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻