Хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны тухай хичээл заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод хотын шингэрүүлсэн хийн түлш ашигладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг сургалтанд хамрууллаа.
Энэ сарын 1-нд болсон уг сургалтаар газ ба, түүний тухай ойлголт, физик болон хими чанар, хийн аж ахуйн зохион байгуулалт, даралтат сав, түүний ангилал,ашиглалт магадлагаа,аюулгүй ажилагааны дүрэм,засвар үйлчилгээ болон хийн зуухтай баллон угсрах зэрэг сэдвээр "Газ эдүкэшн" сургалтын төвийн багш нар хичээл заав. Оролцогчид шингэрүүлсэн хийн тухай үнэ төлбөргүй, сургалтанд хамрагдахын зэрэгцээ чадамжийн гэрчилгээтэй болсон юм. Хэрэглэгчид хийн түлш зөөвөрлөх дүрэм журмыг баримталддаггүй, хугацаа дууссан баллон ашигладаг, газ ашиглаж буй үедээ анхаарал сарних, болгоомжгүй харьцдаг гэх мэт түгээмэл дутагдал байдаг. Иймээс цахилгаан зарцуулалтыг бууруулж, ажил хөнгөвчлөх, ач холбогдол бүхий газны хэрэглээ цаашид нэмэгдэх хандлагатай тул мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх шаардлага байгааг Дашваанжил ХХК-ниас хэлж байна
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг