НӨАТ-ын урамшууллын 500 мянган төгрөгийн азтанууд хонжвороо гардав
МОНГОЛЫН МЭДЭЭНӨАТУС-ын хүрээнд энэ сарын 17-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын анхны сугалааны 500 мянган төгрөгийн гурван азтан өнөөдөр шагналаа авлаа.
Тухайн өдөр 1 114 929 сугалааны дугаар бүхий баримт гарснаас өнөөдрийн байдлаар 160 азтан өөрсдийн дансанд мөнгөө шилжүүлэн авчээ. Харин 800 орчим азтан өөрийгөө өнөөдрийг хүртэл азтан болсноо мэдэхгүйгээр баримтаа өөрийнхөө гар дээр байлгаж байна гэсэн тооцоо гарчээ.
Цэнджав овогтой Оюунчимэг БЗД-ийн иргэн Номин супермаркетаас 11,928 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан, Буд овогтой Туяа ХУД-ийн иргэн Петровисоос 10,000 төгрөгөөр бензин, Оюунаа овогтой Мишээл СБД-ийн иргэн Наран супермаркетаас 13360 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн худалдан авч азтан болсон байна.
Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга, "Энэ сарын 31-ний байдлаар 4.8 сая гаруй баримтаас 4800 орчим азтан тодорно гэж тооцоолж байна. Эдгээр азтан мөнгөө авахын тулд хялбаршуулсан байдлаар баримтаа бүртгүүлчихсэн байвал азтан болоход танд шууд автоматаар мэдэгдэнэ" гэв.
Нэгдүгээр сарын 1-20-ны хооронд хамаарах баримт учраас тохирлоо тааруулж байсан баримтууд ч хамарна гэдгийг тэрээр онцоллоо. Өөрөөр хэлбэл нэг баримтаараа хоёр дахь удаа азаа үзэх боломжтой аж.
Ж.Болор