Шүлхий өвчнийг хянах үндэсний хөтөлбөрөө олон улсад баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-02 11:54:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардууллаа.


Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр энэ хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажил, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явж байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэх ач холбогдолтой аж. 


Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнадаг байна. 



相关新闻