Иргэнийг цахим орчинд баталгаажуулах системийг шинэчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Иргэнийг цахим орчинд баталгаажуулах ДАН 1.0 системийг ДАН 2.0 болгон шинэчилж байна.
ЦХИХХЯ-ны мэдээлснээр ДАН систем рүү гар утасны аппликэйшнээс гадна царай таних технологи зэрэг 6 төрлөөр, гадаадад байгаа монголчууд тус системд нэвтрэх олон сонголттой болох нь. Мөн төр, хувийн хэвшлийн мэдээллийг нэтгэсэн нэг системтэй болж, тоон гарын үсгийн хэрэглээг ч нэмснээр иргэд цахим орчинд баримт бичгээ баталгаажуулах боломжтой. Нэг удаагийн код илгээдэг болсноор иргэнээс гарч буй зардлыг 600-800 сая төгрөгөөр багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ болох юм.