Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдөр зохион байгуулахтай холбоотой томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийлээ.
Тодруулбал “Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” зах 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр амарна. “Өгөөмөр” техникийн захын энэ сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Б.Заяа
注释