Ховдын Цэргийн штаб 2015 оны ажлаараа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 09:09:12

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб  2015 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар шалгарчээ. 

Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх штабын дарга дэд хурандаа А.Эрдэнэчулуунд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөлийг   гардууллаа.

Улс орныг батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж,  батлан хамгаалах бодлого,хууль тогтомжийн биелэлтийг орон нутагт хангах ажилд чармайлт гаргаж амжилттай хэрэгжүүлж  батлан хамгаалахын ажлыг аймгийн засаг даргатай  хамтран ажиллах гэрээнд тусгагдсан  ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэж ажил үйлсээрээ манлайлсан тул  Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабыг тэргүүний хэмээн өргөмжилжээ.

Түүнчлэн Орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааны бодлого сурталчилдаг сумын батлан хамгаалах стратегийн сургалтад оролцож батлан хамгаалах үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэгч нар сумдын ЗДТГ-ын дарга нар байдаг.

Энэ үүргээ нэр төртэй хариуцлагатай биелүүлж ажилласан Дарви сумын ЗДТГ-ын дарга Л.Мөнхжаргал, Манхан сумын ЗДТГ-ын дарга Т.Лхагвасүрэн, Мянгад сумын ЗДТГ-ын дарга Ч.Улаанхүү нарыг “Бэлтгэл дэслэгч” цолоор шагналаа. 

А.Бямбасүрэн

相关新闻