Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөөлөн эдлэл хийж сурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зөөлөн эдлэл, оёдлын чиглэлээр сургалт явууллаа. Сургалтад Сайхан сумаас 3, Булган сумаас 8 иргэнийг хамрагджээ.
Аймгийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадамжаа 12 сараас дээш хугацаагаар алдсан иргэд уг сургалтад хамрагджээ. Уг хичээлийг Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Төгсжаргал" сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан байна. Зөөлөн эдлэлээр хэрэгтэй зүйл хийх, юмханаар юм хийгээд өмсөх, мөн шинэ бүтээгдэхүүний эсгүүр,оёдлыг хийх талаар мэдлэгтэй болсон эдгээр 11 иргэн хувиараа оёдлын үйлдвэрлэл эрхлэх, мөн ирэх онд Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгждэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах” төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Мөн тэдэнд “Чадамжийн гэрчилгээ" олголоо.
П.Батням