“Лалын улс”-ын 11 сэжигтнийг Туркт саатуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-18 11:06:25

ИСТАНБУЛ. /Xinhua/. АНУ-ын Ерөнхий консулын газарт халдахаар төлөвлөсөн гэж сэжиглэн, “Лалын улс”-ын 11 босогчийг Истанбулын цагдаа нар саатуулсныг Туркийн хэвлэлд мэдээлэв.

Туркийн тусгай хүчний саатуулсан сэжигтнүүд хуурамч иргэний үнэмлэхтэй сиричүүд бөгөөд тэднийг 18 настай Абдулазиз Амин Можбил толгойлж байсан гэж “Hurriyet” өдөр тутмын сонин мэдээлсэн юм.

Туркийн Анкара, Истанбул хот дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт халдахаар төлөвлөсөн тухай тагнуулын мэдээний дагуу тус улсын Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд байжээ.

Тус улсын өмнөд нутгийн Кахраманмараш мужид хуйвалдааны хэргээр “Лалын улс”-ын босогчийг энэ долоо хоногийн эхээр баривчилсан байна.

АНУ-ын Консулын газарт 8 дугаар сард 2 этгээд гал нээсэн боловч азаар хүний амь эрсдээгүй байна.

Х.Аминаа

 

相关新闻