ЮНИСЕФ: Мьянмарын хүүхдүүдэд сэтгэлзүйн тусламж хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-30 16:37:49

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 30 /NHK/. Мьянмарт хоёр сарын өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахын тулд яаралтай хариу арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ уриалжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 6 сая гаруй хүнд, тэдний дотор 2 сая хүүхдэд тусламж үзүүлэх нэн шаардлагатай байна. 


Мьянмарын цэргийн хунтын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 3700 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох Сагаинг хотод олон хүн одоог хүртэл майхан, түр хоргодох байранд амьдарсаар байгаа ажээ. 


Сүмүүд эцэг эх, гэр орноо алдсан хүүхдүүдийг асран халамжилж байгаа юм. Гэвч тэд сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа бөгөөд сэтгэлийн хямрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг даамжирч магадгүй НҮБ-ын агентлаг анхааруулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай олон хүүхдэд хүрч очиж, тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг


НҮБ-ын Хүүхдийн сангийн Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Тревор Кларк онцолжээ. Мьянмар дахь нөхцөл байдал хүнд байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг урт хугацаанд дэмжлэг үзүүлэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.



相关新闻