Туркт 2.5 сая орчим дүрвэгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-17 11:32:39

АНКАРА. /Anadolu/. Одоогийн байдлаар Турк улс 2.5 сая орчим дүрвэгчийг орогнуулж байгааг тус улсын Ерөнхий сайдын орлогч Ялчин Акдоган мэдэгджээ.

2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш тус улсаас 2.4 сая дүрвэгч хүлээж авсан Турк улс дэлхийд хамгийн олон дүрвэгчийг орогнуулж байна.

“Өнөөдрийн байдлаар шилжин суурьшилтын алба  2495117 хүнийг бүртгээд байна” гэж Акдоган сэтгүүлчдэд хэлэв.

Туркийн их, дээд сургуулиудад гадаадын 300 мянга орчим оюутан сурдаг байна.

Туркийн 81 мужийн 10-д байрлаж буй хуарангуудад дүрвэгчдийн багахан хувь нь буюу 276 мянган хүн амьдарч байгааг Акдоган мэдээлэв.

2011 оноос хойш Турк 8.73 тэрбум долларыг дүрвэгчдийн хангамжид зарцуулсан байна.

Х.Аминаа

 

相关新闻