В,С вирустэй иргэд эмнэлэгт хандахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 11:39:51

Элэгний өвчлөлөөр дэлхийд нэлээд дээгүүр ордог Монгол Улсад элэгний өвчнийг бүрэн анагаах эм төслөөр орж ирээд удаагүй байгаа. Булган аймгийн хувьд өмнөх сард В,С вирустэй 9 иргэн л бүртгүүлсэн бол энэ сард хоёроор нэмэгджээ.

Энэ талаар Булган аймгийн ЭМГ–ын мэргэжилтнээс тодруулахад, Хүмүүс элэгний вирустэй гэдгээ мэддэг ч учиргүй их өвдөж хавдахгүй болохоор тоохгүй яваад байдаг. Энэ төслөөр орж ирж байгаа Харвони эмийг уухын тулд иргэд шинжилгээ өгөх ёстой. Улаанбаатарт 10 лабораторид шинжилгээ хийлгэж болно гэж баталсан. Нийт шинжилгээ 180–250 мянгад багтаж байгаа. Эдийн засаг хямарсан өнөө үед хүмүүс шинжилгээ хийлгэж амжихгүй байна. Хийлгэсэн ч Монголд анх орж ирж байгаа эм учраас хүмүүс хаширлаад хэрэглэхгүй байна уу гэж таамаглаад байгаа гэсэн мэдээллийг тэрээр өглөө.

П.Батням

 

相关新闻