Испани Монголын шийдвэрийг сайшаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАДРИД. /Eurasiareview/. Монголын УИХ эрүүгийн шинэ хуулиа баталснаар, тус улс цаазын ялыг халж байгааг Испанийн Засгийн газар сайшаагаад, Монголд баяр хүргэв. Ирэх жилийн есдүгээр сараас уг хууль хэрэгжиж эхэлнэ.
Дэлхийн олон нийт эргэлт буцалтгүй нэгдэж байгаа, цаазаар авах ялыг халахад чиглэсэн ажил жилээс жилд амжилт олж буйг Испанийн Засгийн газар мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
“Хүний эрхийг зөрчиж, шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас нөхөж баршгүй хохирол учруулах уг шийтгэлийг халах болон хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг харгис хэрцгий, хүнлэг бус гэж үздэгийг үл харгалзан цаазаар авах ялыг бүх талаар эсэргүүцдэг Испанийн тууштай байр суурийг энэ завшааныг тохиолдуулан дахин нотолж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Д.Нямтулга