Азийн хөгжлийн банк БНХАУ-д 300 сая долларын зээл олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-12 15:22:59

МАНИЛА. /ВВС/. Бээжин хот болон зэргэлдээх нутгийн агаарын бохирдол ноцтой түвшинд хүрсэн бөгөөд үүнтэй тэмцэхэд нь туслах зорилгоор Азийн хөгжлийн банк /АХБ/ БНХАУ-д 300 сая долларын зээл олгохоор болжээ.

Бээжин хотын агаарын бохирдол ноцтой түвшинд хүрсэн нь эрүүл мэнд болон эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж АХБ мэдэгдэв.

Агаарын бохирдлын түвшингээр БНХАУ дэлхийд тэргүүлдэг байна.

Бээжин хот болон ойролцоох Тяньжин боомт, Хэбэй муж зэрэг нутгийн агаарын бохирдолтой тэмцэхэд уг зээлийг зарцуулах ажээ. 100 гаруй сая хүн оршин суудаг тус бүс нутаг БНХАУ-ын ДНБ-ий 10 хувийг бүрдүүлдэг байна.

Д.Нямтулга

相关新闻