З.Далай: Есдүгээр ангидаа дагалдан жүжигчин болсноор миний урлагийн амьдрал эхэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын 30 жил, Соёлын ордны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач МУСТА Зундуйн Далайтай ярилцлаа. Урлагийн байгууллагат тасралтгүй 30 жил ажилласан түүний хувьд дагалдан жүжигчнээс, ерөнхий найруулагч болох хүртлээ хөдөлмөрлөж, дэвшиж чадсан Сүхбаатар аймгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм.
-Юуны өмнө танд ойн баярын мэнд хүргэе? Их ажлын хажуугаар зав гарган ярилцах боломж олгосонд баярлалаа?
-За баярлалаа. Сүхбаатар аймгийн хөгжимт жүжгийн театрын 30 жил, соёлын ордны 60 жилийн ойн мэндийг үе үеийн уран бүтээлчид болон нийт уншигчиддаа хүргэе. Мөн урлагийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд сурталчилах, мэдээ мэдээлэл түгээх ажилд үргэлж хамтран ажилладаг танай хамт олонд талархал дэвшүүлье.
-Анх театр гэх том айлд хөл тавьж байсан үеэ эргэн дурсаач. Таныг их залуудаа орж байсан гэдэг юм билээ? Тухайн үед таныг ямар хамт олон, ямар орчин хүлээж авсан бэ?
-Тухайн үеийн соёлын ордны жүжигчид уран бүтээлчид гэдэг бол ёстой нөгөө хиртэй гараараа ч хүрч боломгүй тийм ариун, эрхэмсэг харагддаг байсан. Анх 1988 онд театр болно гэж байхад би есдүгээр ангид байлаа. Тэгээд л шууд театрт драмын дагалдан жүжигчнээр орж байлаа. Ингэж л миний урлагийн амьдрал эхэлсэн юм даа. МУГЖ Ш.Цимэдцэеэ, ард түмний гавъяат н.Ичинхорлоо, Б.Өлзийбат, Ш.Саарал гээд олон гайхамшигтай уран бүтээлчдийн дунд орж байсан юм. Тэр үедээ би ажилчин боллоо, дээр нь урлагийн хүн боллоо гэдэгтээ их л баярлаж, хөөрч байсан юм даа.
-Одоо урлагийн байгууллагат хэд дэх жилдээ ажиллаж байгаа юм бэ?
-Би соёл урлагийн байгууллагад тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
-Анх есдүгээр ангид байхаасаа жүжигчнээр ажиллаж байсан хүүхэд театрынхаа ерөнхий найруулагч болтлоо зүтгэж чадсан байна шүү дээ. Энэ хооронд туулсан зам их байгаа байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. 30 жил ажиллахдаа Сүхбаатар сумын соёлын төвд хөгжмийн багш, Дорнод аймгийн театрт дуучин, Хилийн цэргийн 0132 дугаар ангид хөгжмийн дарга, Соёлын төвийн дарга гэсэн ажлуудыг хийж байлаа. Театрынхаа ерөнхий найруулагчаар 2011 оны 11 сараас хойш өнөөг хүртэл ажиллаж байна.

-Та бол жүжигчин хүн. Жүжигчин байх үедээ тухайн үеийнхээ найруулагчдыг хараад би ч бас найруулагч болно доо гэж бодож байсан удаа бий юу. Эсвэл гэнэтийн сонголт байсан юм уу?
-Би анхнаасаа л жүжигчин болно гэж бодож байсан. Тухайн үед ахмад жүжигчидтэй уулзалтуудыг их хийдэг байлаа. Тэгээд л яаж эд нар шиг мундаг жүжигчин болох вэ гэж байнга боддог байлаа. Тэрнээс биш яг найруулагчийг хараад ийм найруулагч болох юмсан гэж бодож явсан удаа байхгүй. Сүүлд найруулагчийн мэргэжлээр суралцсан хүн л дээ.
-Хамгийн анхны дүр болон, жүжигчин байх хугацаандаа тоглосон уран бүтээлийнхээ дүрүүдээс дурсвал?
-Надад их сонин тохиолдол байдаг юм. Би хамгийн анх драмын жүжигчин болоод Ш.Гүрбазарын “Хаврын сүүлч сар” гэдэг жүжгийн Болдбаяр гэдэг дүрд тоглож байлаа. Энэ бол миний хамгийн анхны гол дүр. Найруулагч болоод дипломынхоо ажлыг мөн Ш.Гүрбазарын “Домгийн өглөө” гэдэг жүжгээр хийж байсан юм. Тэгэхээр Ш.Гүрбазар гэх энэ мундаг зохиолчтой би амьралынхаа хоёр том шатыг ахихдаа холбогдож байсан юм. Үүнийгээ их бэлгэшээдэг. Ер нь тэгээд жүжигчин байх үедээ бүтээж байсан дүрүүд гэвэл олон бий. Би дүр бүртээ хайртай. Жүжигчин хүн дүр авна гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж байдаг юм ш дээ.
-Хөгжимт жүжгийн театрын 30, соёлын ордны 60 жилийн ой тохиож байна. Анх театр байгуулагдаж байсан үе, өнөөдрийн үе хоёрт их ялгаа бий. Гэхдээ та энэ өөрчлөлт, хөгжил дэвшлийг өөрийнхөөрөө тодорхойлбол юу гэх вэ?
-Хүний хүсэл, аливаа нэг юмны хөгжил дэвшил гэдэг хязгааргүй гэдгээрээ ижил юм. Анхнаасаа суурь нь маш сайн тавигдсан байгууллагад бид орж ирсэн. Үүний ханыг цааш хэдий хэмжээнд сүндэрлүүлэх вэ гэдэг биднээс шалтгаална. Бид ч зүтгэж байна. Ирээдүйд театр ямар байх ёстой вэ гэвэл, уран сайхны удирдаач хүний хувьд өөрт бодож санасан зүйл байлгүй яахав. Жишээлбэл, манай найрал хөгжим маань улсын морин хуурын чуулгын хэмжээнд хүрч дэлхийн сонгодог симфони болон ардын дуугаа аль алийг нь мэргэжлийн түвшинд тоглодог оркестр байгаасай гэж хамгийн их боддог. Дараа нь найман барын бүжигчнээ таслахгүй байх юмсан гэж боддог. Харамсалтай нь дээрээс орон тоог нь нэмж өгөхгүй байгаа учир хүндрэлтэй зүйлүүд байдаг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Орон нутгийн театрынхан дуулаад, бүжиглээд л явж байхгүй юу гэж. Хуучин соёлын ордон яг л ийм байсан. Одоо бол харин ийм байж болохгүй. Ингэхээр уран бүтээлчийн өсөх чадвар муу байдаг. Юм юм хийлгээд, цалгардуулаад байвал яг нэг юмандаа тууштай байж чадахгүй болчихдог. Тэгэхээр үүнд асар их ялгаа бий. Уран бүтээл тал дэр гэвэл өөрийн гэсэн брэнд бүтээлтэй болох юмсан гэж боддог. Сүхбаатар аймгийн театрын тэрийг л үзэх юмсан гэдэг тамгыг тавих юмсан гэж их бодож явдаг.

-Театрын дарга бол менежмент талаасаа ажилладаг. Харин ерөнхий найруулагчид тухайн театрын бүх зүйл хамаардаг. Тэгэхээр таны хувьд манай театр ийм л байх ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг байх. Хамт олон тань тэр зарчмыг чинь хэрэгжүүлж чадаж байна уу?
-Анх 2011 онд ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчийн ажлыг авч байсан үеийг өнөөгийн энэ үетэй харьцуулж харах юм бол манай уран бүтээлчид, ажилчид маань одоо л намайг найруулагч гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч байгаа юм болов уу гэж би хардаг. Намайг өмнө нь сайн мэдэхгүй учир анх бол их гайхаж хүлээж авч байсан юм. Намайг таниагүй учир энэ хүн юу мэдэг бол, юу чаддаг юм бол гэх хандлагууд гарч байсан. Таны хэлдэг яг зөв. Найруулагч хүнд энэ театр дотор байгаа бүх юм хамааралтай байдаг. Ганц уран бүтээл хамаарахгүй шүү дээ. Оёдолчин, засварчин хаана явж байгааг хүртэл найруулагч мэдэж байх ёстой. Бүх зүйл хоорондоо холбоотой байж, найруулагчийн гарт зангидагдсан байх ёстой. Театр гэдэг өөрөө маш өндөр зохион байгуулалттай байх ёстой газар шүү дээ. Хагас цэргийн байдалтай байна ч гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ бол үнэн. Ингээд бүгд нэг сэтгэлтэй, нэг зорилготой байх юм бол театр хөгжинө.
-Урлагийн байгууллага бизнесийн байгууллага мөн үү? Яагаад ийм зүйл асууж байна вэ гэхээр театр бол зүгээр л мөнгө олдог газар гэж харах хүн цөөнгүй байдаг. Энэ тал дээр таны бодол?
-Театр бол бизнесийн байгууллага биш, урлагийн үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн газар юм. Хүний оюун санааны бүтээгдэхүүнийг уран бүтээлчид үйлдвэрлэдэг. Үүнийг хэзээ ч бизнесийн нүдээр харж болохгүй. Театр чуулгуудыг хувьчилна гэж ярьдаг. Магадгүй тэгэх юм бол жинхэнэ бизнесийн байгууллага болох байх. Даяаршлын энэ нийгэмд монголын соёл үгүй болж байна гэдэг. Тэгвэл энэ соёлыг авч үлдэх газар бол зөвхөн театр. Урлагт л тэр соёл үлдэнэ шүү. Тиймээс урлагийн байгууллагыг хувьчилж огт болохгүй. Мэдээж хувийн студи, продакшнуудыг үгүйсгэхгүй л дээ. Үүний хажуугаар төрийнхөө мэдэлд байдаг, төрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг урлагийн байгууллага зайлшгүй байж байх нь зөв.
-Найруулагч болгонд өөр өөрийн гэсэн онцлог байдаг. Таны онцлог юу юм бол?
-Яг одоогоор би, ийм тийм гэж хэлэх нь надад эрт байна. Тэгээд ч би энэ талаар нэг их бодож, тодорхойлж байгаагүй юм байна. Яахав зүгээр миний баримталдаг зарчим гэвэл ерөөсөө л хүн тайзан дээр үнэнээрээ байгаасай. Дотор нь ажиллаж л байгаа бол тухайн хүн энэ театртаа, урлагтаа өөрийгөө, амьдралаа зориулаасай гэж хүсдэг. Би өөрөө ч яг энэ зарчмаа бодож, хэрэгжүүлэхийг хичээдэг. Би ар гэрийнхээ амьдралд огт оролцдоггүй. Сайн ханийн хүчинд л өдий зэрэгтэй явж байна даа.

-Найруулагч З.Далай гэдэг хүний ямар ч уран бүтээлээс яалт ч үгүй Дарьгангын тэр их өв соёл, түүх үнэртдэг гэж би нэг биш хүний амнаас сонсож байсан л даа. Магадгүй энэ таны онцлог байж болох юм?
-Баярлалаа. Би уран бүтээл болгон дээрээ Дарьганга гэх зүйлийг харуулах ёстой гэж боддоггүй. Анхнаасаа л миний өгөгдөл тийм юм байна л даа. Би тал нутагт төрж өссөн, энэ нутгийн унаган хүүхэд. Сүхбаатарчууд дэлхийд гарвал Монгол, Монголдоо бол Дарьгангаа л ярих хүмүүс ш дээ. Тийм ч учраас миний уран бүтээлүүдээс тийм зүйл ажиглагддаг байж болох юм. Маш их баярлалаа. Үнэхээр урмын сайн үг байна.
-Ой гээд театрынхан хэд хоногийн өмнөөс бэлтгэж, маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна шүү дээ? Ерөнхийдөө бэлтгэл хангадсан байх гэж ойлгож байгаа?
-Тэгэлгүй яахав энэ театрт хамааралтай хүн бүр өөр өөрсдийн хэмжээнд ажиллаж, баярын арга хэмжээнд хувь нэмрээ оруулж байна. Яг одоо хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл хийгдэж байна. Бүжиг, хөгжим, дууны найруулга дээр дандаа мэргэжлийн хүмүүс ирж ажиллаж байна. Манай ойн үеэр болох хамгийн сайхан зүйл бол ахмадуудын дурсамж тоглолт болох байх. Гэхдээ одоогоор ямар ч бэлтгэл хийгдээгүй байна. Ахмад уран бүтээлчид маань өөрсдөө шууд тайзан дээр гарч ирээд л дуулж, бүжиглэх юм. Тэртээ тэргүй насаараа тайзан дээр явсан хүмүүст бэлтгэл хэрэггүй байх гэж бодож байна. Дурсамж гэж байгаа учир өөрийнхөө сэтгэлд, биед шингэсэн бүтээлийг үзэгчиддээ харуулах байх. Энэ тоглолт хэдэн ч цаг үргэлжилж магадгүй.
-Жаахан шарга театр драмын ангитай болоод хэдэн жил болжээ. Мэргэжлийн жүжигчин найруулагчийн хувьд нэг талаараа таньд их ойр, нөгөө талаараа уран бүтээл талаасаа их олон үр дүн, өөрчлөлтүүдийг үзүүлж байгаа байх?
-Мэдээж тийм. Театрын анхны драм ангийн жүжигчдийн нэг нь би л дээ. 1988 онд театр гэсэн статуст орж байхад би орж байсан гэж хэлсэн шүү дээ. Гэвч тухайн үеийн драм анги нийгмийн ороо бусгаа явдлаас болоод тарсан. Үүнээс хойш драм ангигүй явж байгаад, Ж.Батсуурь засаг даргын үед бид 22 хүүхдийг жүжигчний мэргэжлээр сургаж, тэдгээрээс зургааг нь театртаа өлгийдөн авсан. Ингээд драм анги эргэж бий болсон түүхтэй юм. Манай жүжигчид бүгд мэргэжлийнх гэсэн үг. Тэдний онолын мэдлэг зэргийг бол анх жүжигчин болж байсан надтай харьцуулашгүй л дээ. Ид хийж бүтээх насан дээрээ яваа, авъяас нь буцалчихсан ийм уран бүтээлчидтэй ажиллахдаа би үргэлж урам зоригтой, эрч хүчтэй байдаг.
-Сүүлийн жилүүдэд театрын уран бүтээлчид маш залуужиж байна. Мэргэжлийн сургууль төгсөж буй төгсөгчид орон нутагтаа ирж ажиллах нь элбэг болсон. Энэ нь аймаг орон нутгийн хөгжил, тухайн театрын гаргаж буй уран бүтээлийн чанар чансаа, ажиллах орчин нөхцөл гээд олон зүйлээс хамаарч байгаа байх?
-Яг үнэн л дээ. Залуу боловсон хүчнүүд орон нутагтаа ирж байгаад их баярладаг. Мэдээж хоорондоо уялдаа холбоогүй зүйл гэж нэг ч байхгүй. Аймаг орон нутгийн хөгжил, удирдлага хамт олон, театрын хамт олон, орчин нөхцөл гээд бүх юман дээр аливаа уран бүтээл төвлөрөх ёстой. Тантай би үнэхээр санал нэг байна. Ямар ч албан байгууллага зохион байгуулалт сайтай л байх юм бол асуудалгүй. Орон нутгийн зүгээс урлагийн байгууллагаа дэмжиж, ойлгож үргэлж хамтран ажиллах юм бол гарч буй уран бүтээлүүдээр дамжуулан тухайн аймаг орон нутгийн хөгжлийг үнэлэх боломжтой юм. Үүн дээр жишээ хэлэхэд анх манайх Гэгээн муза наадмаас дөрвөн музаг хүртэж байхад тухайн үеийн аймгийн засаг дарга бидэнд тусгайлан талархал дэвшүүлээд, үүгээр дамжуулан аймаг орон нутгийн нэр хүнд их өсдөг юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр урлаг бол хөгжлийн бас нэг хэлбэр юм.
-Тэгвэл урлагийг дэмжих дэмжлэг, хүмүүсийн хандлага одоо ямар байгаа гэж та дүгнэх вэ?
-Соёлын ордонд байхдаа бригад гэж их гардаг байлаа. 60 гаруй хоног үргэлжлэн тоглолтоор явж байсан үе бидэнд их бий. Биднийг хэзээ ч хаана ч яваад очсон орон байр, хоол унд тэр бүү хэл үзэгчид нь хүртэл бэлэн байдаг байсан. Үзэгчид нь багтахгүй гадаа хаалгаар үзээд зогсдог тийм л сайхан үе байлаа. Одоо бол тийм зүйл байхгүй болсон ш дээ. Театрынхан ч бригадаар бараг явахгүй болсон. Энэ бол шууд эдийн засагтай л холбоотой. Харин дэмжлэгийн тухайд манай аймгийн хувьд бол боломжийн гэж би хардаг.
-Сүхбаатар аймгийн театрын уран бүтээлчид Олон улсын Гэгээн муза наадмаас Муурын байшин болон Гэгээн тамлан жүжгүүдээрээ шагнал хүртэж байсан. Өмнө нь Гэгээн муза гэдгийг мэдэхгүй байсан иргэд үүнээс хойш энэ талаар мэддэг, ойлгодог болсон шүү дээ. Тэгэхээр дээрх хоёр жүжгийн найруулагчаар нь ажилласан таны хувьд энэ талаар заавал ярих ёстой байх гэж бодож байна. Энэ үйл явдал бол 30, 60 жилийн ойн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон амжилт шүү дээ?
-За баярлалаа. Нэг л юмыг би энд хэлмээр байна. Театр байхгүйгээр үзэгч, үзэгч байхгүйгээр театр гэж байхгүй. Үүнтэй адил жүжигчингүй найруулагч, найруулагчгүй жүжигчин гэж байхгүй. Тэгэхээр би яг өнөө цаг үед надтай ажиллаж буй оргилсон буцалсан, эрч хүч эр бяр нь амтагдсан сайхан залуучуудын маань хүч гэж би хэлмээр байна. Би тэд нараараа үнэхээр их бахархдаг. Манай уран бүтээлчид үнэхээр авьяастай. Муурын байшин мюзиклыг тавихад манай жүжигчид дөнгөж шинэ ирээд байсан. Дээрээс нь зүгээр нэг ойд байдаг муурын байшин гэхээс илүү хүний ертөнцтэй холбож, асуудал дэвшүүлсэн зүйл хийхийг зорьсон. Харуулах гэсэн санаанууд нь шүүгчдэд хүрсэн учир бид дөрвөн музаг нь авч чадсан. Гэгээн тамлан жүжиг ч хөдөө орон нутгийн театрын тайзан дээр тавигдаагүй, гарч байгаагүй төрлийн жүжиг байсан.
-Ярилцлагын төгсгөлд энэ театрыг, уран бүтээлчдийг амьдруулж буй үзэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Мэдээж театр гэдэг зүйл бол үзэгчид дээр тулгуурлаж, үзэгчдээ түшиж амьдардаг газар. Тиймээс бид үзэгчдийнхээ ая тухтай нөхцлийг бүрдүүлэх үүднээс ойн ажлын хүрээнд зритлийнхээ өнгө үзэмж болоод зохион байгуулалтыг шинэчиллээ. Мэдээж олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгаж, сонорыг мялаах болно. Цаашид үзэгч та бол хаан шүү гэдэг тэр хандлагаараа л байх болно гэж хэлмээр байна. Эдгээр түүхэн ой тохиож буй энэ сайхан баярын мэндчилгээг хүн бүрт дэвшүүлээд энэ хорвоогийн хамаг сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Театр гэх энэ ариун сүмийн үүд хаалга үргэлж иа бүхний өмнө нээллтэй байдаг шүү гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.

Т.Одончимэг