Хөвсгөлд хорт хавдрын хяналтад 781 хүн байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр болгон иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, бүх нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс хорт хавдрын хор уршиг, урьдчилан сэргийлэх, химийн эмчилгээний дараах асаргаа сувилгаа зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.
1585天