Хөвсгөлд мал төллөлт 41,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-15 20:00:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2002379 толгой хээлтэгчээс нийт 839873 толгой мал төллөжээ. Тодруулбал, ингэ 42, гүү 4613, үнээ 17599, хонь 503056, ямаа 314563 төллөж, нийт 834913 толгой төл бойжиж  байна.  Өнөөдрийн байдлаар  мал төллөлт 41,9 хувь, төл бойжилт 99.4 хувьтай байна.  Мөн энэ хавар ямаа хээл хаях нь нэмэгдэж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд 1897 толгой мал хээл хаясны дотор 1538 толгой ямаа байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


相关新闻