Хөвсгөлд 3 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 61 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-19 13:43:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдлын тоо 61 боллоо гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.  

Тухайн иргэд гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд 6 дахь хоногийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэн, ойрын хавьтлын 1 хүнээс халдвар илэрчээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалт хяналтад 828 иргэн байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 10, Тариалан суманд 1, Рэнчинлхүмбэ суманд 2, гэрийн хяналтад 1 хүн байна. Иргэдийн дотор хөнгөн 6, хүндэвтэр 6, хүнд 2 хүн байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


相关新闻