Сурлагын хоцрогдол арилгах давтлага 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 5, 9, 11 дүгээр ангийн сурагчдад сурлагын хоцрогдол арилгах, агуулга нөхөх давтлага хичээлийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эхлүүлэхээр боллоо гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ.
1566天