Засмал замын дугуйн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн засмал замын дугуйн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Төв аймгийн Биеийн тамир спортын газар, спортын мастер А. Цэвэгжав агсны гэр бүл, найз нөхөд хамтран зохион байгууллаа. Уг тэмцээн нь Баян сумын харьяат ахмад тамирчин, дасгалжуулагч, спортын мастер А.Цэвэгжав агсны нэрэмжит анхны зохион байгуулж буй уралдаан юм.
1125天