ТӨВ: Кросс гүйлтийн өсвөр үеийн улсын аваргаар Төв аймаг шалгарлаа
Төв /МОНЦАМЭ/ Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо. Тус тэмцээнд Төв аймгийн багш дасгалжуулагч Д. Очирдарь, О. Болор нарын удирдлага дор 20 өсвөрийн тамирчин оролцон алтан медаль 4, мөнгөн медаль 4, хүрэл медаль 3 тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ.
984天