Соёлын яамны ажлын баг Төв аймагт ажиллаж байна
Төв /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Соёлын яамны Төрийн нарийн бичийн дарга С.Оюунбилэг тэргүүтэй албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч, албан уулзалт хийлээ. Тус уулзалтын хүрээнд “Монгол туургатан театр”-ын их танхимд “Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, сургалтыг Төв аймгийн хэмжээнд соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллагын удирдлага, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
1146天