“Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт болно
Орхон/МОНЦАМЭ/ 1939 оны Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт энэ сарын 20-22-нд Орхон аймагт болно. Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 200 тоот тогтоолоор батлагдсан хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу дээрх цугларалтыг зохион байгуулж байгаа юм.
2167天