Хорт хавдрын илрүүлгийн шинжилгээг үнэ төлбөргүй авна
Орхон /МОНЦАМЭ/ “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн дагуу энэ сарын 1-нээс элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд үнэ төлбөргүй хамрагдах болсон. Ингэхдээ 40-өөс дээш насныхан элэгний В,С вирус илрүүлэх болон элэгний архаг үрэвсэл, хатууралтай бол ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээг жилд нэгээс хоёр удаа өгөхөөр болжээ.
1977天