Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг цуцаллаа
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт энэ сарын 18-20-ны өдөр цаг агаарын онц аюултай үзэгдэл болох тухай УЦУОШГ-аас анхааруулж, орон нутгийн тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гараад байсан юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэчилсэн мэдээгээр энэ өдөр салхины хурд 10-15 м/с, орох хур тунадасны хэмжээ багасч, гамшгийн хэмжээнд хүрэхгүй гэсэн дүгнэлт гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг цуцаллаа.
2208天