Дайны үеийн автомашиныг сэргээн засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан дайны үеийн автомашиныг сэргээн засварлах уралдаан өчигдөр боллоо. Уралдаанд тус аймгийн автомашин сонирхогчид оролцсон юм.
Уралдааны эхний байрт 1973 онд үйлдвэрлэсэн ГАЗ 51 автомашиныг засварласан Б.Одгийв түрүүлсэн бол 1937 оны Пикап м415 автомашинаар Б.Мөнхчөдөр удаалж, 1962 оны Трабант 601 автомашинаар М.Бат-Эрдэнэ гуравдугаар байрыг эзэлжээ.
Тус тэмцээнийг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комисс, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасаг хамтран зохион байгуулсан юм.




