Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар Хэрлэн голын усны түвшин 189 метрт хүрээд байна. Энэ нь олон жилийн дундаж түвшинг 54 см-ээр, үерийн түвшинг 11 см-ээр давсныг харуулж байгаа төдийгүй усны гүн 2.82 метрт хүрчээ.
Энэ сард тус аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Иймд тус голын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.