Хог тээврийн автомашин, техник хэрэгслийг хүлээлгэж өглөө
Дорнод /МОНЦАМЭ/. "Чойбалсан хөгжил" ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашин, техник хэрэгслийг хүлээлгэж өглөө. Тухайлбал, 12 тн-ын даацтай хог тээврийн автомашин хоёр, 16 куб.м-ийн багтаамжтай хог шавхдаг машин нэг, явган зам шүүрдэх техник хоёр, цас шүүрдэгч хоёрыг ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэснийг ийнхүү нийлүүлж байгаа юм.
1440天