Нийт долоон сурагч дээд оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/.
Энэ
жилийн ЭЕШ-д Дорнод аймгийн хэмжээнд нийт таван сургуулийн долоон сурагч 100
хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ. Тухайлбал, биологийн хичээлээр Хэрлэн
сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Г.Мишээл, математикаар тус сургуулийн сурагч
Б.Балжмаа, Б.Сийлэгмаа, нийгэм судлалын хичээлээр Баян-Уул сумын ЕБС-ийн сурагч
Ц.Алтаншагай, “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Б.Сарангуа, химийн
хичээлээр Хэрлэн сумын Наймдугаар сургуулийн сурагч М.Халиун, Монгол хэлний
хичээлээр Баяндун сумын ЕБС-ийн сурагч Б.Гэрэлтунгалаг нар дээд оноог авсан юм.
Ийнхүү Дорнод аймаг ЭЕШ-ын амжилтаараа улсын хэмжээнд дэд байрт эрэмбэлэгдэж
байна.
Сүүлийн таван жилийн турш ЭЕШ-д дээд оноо авсан сурагчид,
бэлтгэсэн багш нарт аймгийн удирдлага хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулдаг.
Тогтсон уламжлалын дагуу амжилт үзүүлсэн дээрх багш, сурагчдад батламж, мөнгөн
шагнал гардууллаа. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Цар тахлын үед
бэрхшээлийг боломж болгон ашиглаж, хичээл зүтгэл гарган амжилтаа бататгаж, цаг
үе амаргүй байгаа нөхцөлд ийм сайхан үйл явдлаар нийт Дорнодчууддаа урам
хайрласан Боловсролын салбарынхандаа талархал илэрхийлье” гэв.