Дорнодын хүүхэд багачууд энэ жилээс олимпийн теаквондогийн спортоор идэвхтэй хичээллэж байна.
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хүүхэд багачууд энэ жилээс олимпийн теаквондогийн спортоор идэвхтэй хичээллэж байна. Таеквондогийн төрөлд Дорнодын тамирчид улсад өнгөлдөг хэдий ч сүүлийн 10-аад жилд энэ спорт зогсонги байдалд ороод байсан гэхэд болно. Харин энэ оны эхээр "Хан Оргил Соёлз" таеквондо хөгжлийн төв үүдээ нээж, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг шаардлага хангасан тохь тухтай орчинд зөв боловсон өнгөрүүлэх, спортод дуртай, амьдралын зөв хэв маягтай хүн болгон төлөвшүүлэх, хүмүүжилд нь зөвөөр үлгэрлэх, ирээдүйд таеквондогийн спортын шилдэг тамирчид бэлтгэн гаргах зорилгоор үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа юм.
1369天