ДОРНОГОВЬ: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил эхэллээ
Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газар, Автотээврийн төвтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэл-хулгайн тээвэр-бүс” нөлөөллийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс зохион байгуулж байна.
417天