Цагааннуур, Даян боомтууд үндэсний баяр наадмаар 4-5 хоног амарна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын ОХУ-тай хиллэх Цагааннуурын боомт Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх долоодугаар сарын 11, 13-15-ны өдөр, БНХАУ-тай хиллэх Даян боомт 11-15-ны өдөр амрахаар болсон талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс өнөөдөр мэдээллээ.
2179天