Энэ сард олон жилийн дунджаас ахиу бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-01 15:00:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлвөөр долоодугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орно.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дийлэнх хугацаанд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2-16 хэм, бусад нутгаар 16-20 хэм дулаан буюу олон жилийн дунджийн орчим байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 26-31 градус хүрч халах ажээ.

         

相关新闻