LSST дуран авайн 3.2 гигапикселийн камерыг угсарч дуусжээ
ТАКСОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /TASS/. АНУ-ын Оптик ба хэт улаан туяаны судлалын одон орны үндэсний лабораторийн (NOIRLab) инженерүүд дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох 3.2 гигапикселийн нягтаршилтай камерыг угсарч дуусжээ. Энэхүү камерыг Орчлон ертөнцийн хамгийн тод, нарийвчилсан зургийг авах, харанхуй энерги, хар материйн мөн чанарыг судлах зорилгоор LSST сансрын дуран авайд суурилуулах юм.
416天