Энэтхэгт нээсэн шинэ бактерийг Р.Тагүүрийн нэрээр нэрлэжээ
ШИНЭ ДЕЛИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Энэтхэгийн "Висва-Бхарати" их сургуулийн микробиологичид ургамлын ургалтыг түргэсгэдэг шинэ төрлийн бактерийг нээж, тус их сургуулийг үүсгэн байгуулагч, Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн Рабиндранат Тагүүрийн (1861-1941) нэрээр нэрлэжээ.
518天