"Рио Тинто" компанийг залилангийн хэргээр шүүхэд өгчээ
ЛОНДОН. /Би-Би-Си/. Африкийн нүүрсний уурхайнуудын үнийг хөөрөгдүүлэх замаар алдагдлаа нууж, хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр Их Британи-Австралийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто” болон тус компанид удирдах албан тушаал хашиж байсан Томас Альбанезе, Гай Эллиот хэмээх хоёр хүний эсрэг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхэд зарга мэдүүлсэн тухай "Би-Би-Си" телевиз мэдээллээ.
2788天