БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-д айлчилж, худалдааны асуудлаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-16 15:56:28
twitter.com/Nyamkanmk
БЭЭЖИН. /Cnbc/. БНХАУ-ын Худалдааны дэд сайд Вань Шөүвэнь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын сүүлээр АНУ-д айлчилж, худалдааны асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Хятадын Худалдааны яам мэдэгдлээ.

АНУ-ын талаас ирүүлсэн урилгын дагуу тус улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Дэвид Малпасстай уулзаж, хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ БНХАУ яриа хэлэлцээ хийх зорилготой энэхүү урилгыг хүлээн авч байгаа хэдий ч нэг талыг баримталсан худалдааны зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэлд дурдсан байна.
 
Д.Нямтулга
相关新闻