Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 14 /BBC/. "Инновац ба технологийн дэвшил нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг тайлбарласан" эрдэмтэд эдийн засгийн салбарын энэ оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо. АНУ-ын эрдэмтэн Жоэл Мокир, Францын эрдэмтэн Филипп Агион, Канадын судлаач Питер Ховитт нар уг шагналыг хуваан хүртэхээр болсныг Нобелийн хорооноос мэдээлжээ.
3天