Хятад улсад эдийн засгийн тусламж үзүүлэхээ бүрэн зогсооно
ТОКИО. /ТАСС/. Японы засгийн газар энэ санхүүгийн жилд Хятадад үзүүлдэг хөнгөлөлтэй эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоох аж. 1979 оноос явуулж эхэлсэн уг тусламжийг Японы эрх баригчид Хятадын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж. Одоогоор Хятад улс Японоос 3,7 их наяд иен буюу ойролцоогоор 32 тэрбум ам.долларын бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа авсан байна.
2426天