БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эдийн
засгийн гол хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт 2019 онд хурдацтай өсөн нэмэгдэх
төлөвтэй байгаа нь эдийн засгийн тодорхойгүй байдлыг даван гарахад ихээхэн
нөлөөлнө. Энэ тухай Хятадын банкны тайланд мэдээлэв.
Хятадын банкны Эдийн засаг, стратеги төлөвлөлтийн газрын тайланд
тэмдэглэснээр, энэ онд БНХАУ-ын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 7.3 хувиар өсөх
төлөвтэй байгаа ажээ. 2018 онд энэ үзүүлэлт 1.4 хувийн өсөлт үзүүлж байсан юм.
Мөн Хятадын дэд
бүтцийн салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 3.8 хувиар өсөж байсан бол 2019
онд 8 хувиар өснө хэмээн мэргэжилтнүүд урьдчилан таамагласан байна. Энэ онд орон
нутагт 200 мянган километр зам, 400 километр усан зам болон 6800 гаруй
километр төмөр замыг шинээр барихаар төлөвлөж буй нь өнгөрсөн оныхоос 45 хувиар
өссөн үзүүлэлт ажээ.