Японы Хууль зүйн сайд асныг эхнэрийн хамт баривчлах хүсэлт гаргажээ
ТОКИО. /Kyodo/. Японы Прокурорын газраас тус улсын Хууль зүйн сайд асан Кацуюки Каваи, түүний эхнэр Анри Каваи нарыг баривчлах хүсэлт гаргажээ. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, тэднийг өнөөдөр баривчлан саатуулах аж. Эхнэр нөхөр хоёрыг сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдод хахууль өгөх замаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.
1872天