Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ
КАБУЛ. /BBC/. Эрх мэдлийг гартаа авсан Афганистаны талибууд АНУ, НАТО -гийн цэргүүд, түүнчлэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байсан хүмүүсийг эрэн хайх ажлыг эрчимжүүлжээ. Эдгээр хүмүүс болон тэдний төрөл төрөгсдөд цаазаар авахуулах, эрүүдэн шүүгдэх эсвэл баривчлах ялаар шийтгүүлэх аюул нүүрлээд байна.
1455天