Францын тариаланчид Европын Холбооны “ногоон” төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ
ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Францын тариаланчид инфляцын ба импортын өсөлт, түүнчлэн утааг бууруулах, бордоо ашиглах Европын Холбооны /ЕХ/ төлөвлөгөөнөөс шалтгаалан орлого нь буурч байгааг эсэргүүцэн Парис болон бусад хотуудын замыг трактороор хаажээ. Тариаланчид ЕХ-ны “ногоон бодлогыг” хэрэгжүүлэх боломжгүй, зардал ихтэй гэж үзэж байна.
511天