Европа лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-15 14:47:13

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 15 /RIA Novosti/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Европа лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтууд өчигдөр болж, дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо. 


Шөвгийн наймд Грекийн ПАОК болон “Олимпиакос”, Туркийн “Фенербахче”, Италийн “Фиорентина”, Английн “Астон Вилла”, Бельгийн “Брюгге”, Францын “Лилль”, Чехийн “Виктория” багууд шалгарчээ. 


Шөвгийн наймын сугалаа баасан гарагт буюу өнөөдөр Швейцарын Ньон хотноо болно.


相关新闻