“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслол 10 дахь жилдээ "Улаанбаатар" зочид буудалд болж “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжлагаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо.
2465天