Морин хуурын чуулга "Орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд"-ээс тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 13:37:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулга цагаан сарыг угтан "Орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд"-ээс бүрдсэн концертоо энэ сарын 25-нд Монгол улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Энэ удаагийн тоглолтод хөгжмийн зохиолч Төрийн Соёрхолт Ц.Нацагдорж, МУСТА Ш.Өлзийбаяр, МУСТА Цэн.Эрдэнэбат  нарын уламжлалт сэтгэлгээ, оюуны соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнийг цогцлоосон хөгжмийн бүтээлийг олны сонорт хүргэнэ.
相关新闻