"Амьдрал" тоглолт 10 саятан төрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 11:07:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг гэр бүлийн дуучин МУСТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Амьдрал" тоглолт энэ сарын 18, 20-нд хоёрхон удаа UB паласын их танхимд болсон юм. Тэд тоглолтоо багагүй хэл ам, шуугиан дундуур хийсэн боловч танхим дүүрэн үзэгчтэй байжээ.

Тэд үзэгчдийн дундаас саятан төрүүлсэн нь олон үзэгчийн талархал хүлээжээ. Учир нь 10 үзэгч азын билетээр тус бүр нэг сая төгрөг хожсон аж. Азтай 10 үзэгч тус бүр нэг сая төгрөгийн батламжаа хос дуучны гараас авсандаа бэлгэшээж байна. Азтай үзэгчдийн дунд нэгэн содон үзэгч байгаа нь Дорнод аймгийн иргэн байв. Тэрээр "Хүүхдийн сайн сайхны төлөө үйлс"-д зориулж билет авсан нь ийнхүү нэг сая төгрөгийн азтан болгожээ. Тэрбээр, Хүүхдийн буян ирдэг л юм байна гэж бахдан ярьсан байна.

相关新闻