Эцсийн бүтээгдэхүүн хямд өртгөөр хүрэх нь тээвэр логистикийн хөгжлөөс шалтгаална
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын газар нутгийн байршлаас үл хамааран эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед тээвэр логистикийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, УБТЗ ХНН, Монголын мэргэшсэн инженерүүдийн холбоо, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо хамтран “Логистикийн долоо хоног-2018” арга хэмжээг тохиолдуулан “Нийгэм эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлгийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
2642天