Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ажиллаж аймаг орон нутгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газруудынхаа ажлыг эрчимжүүлж байна.Салбарын сайд өчигдөр Баянхонгорт ажилласан байна.
Өнгөрөгч оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4 сая 600 мянга орчим толгой мал тоолуулж улсад эхний 5 дугаар байрт ямааны тоогоороо тэргүүлсэн юм. Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын тэргүүн,зарим гишүүдийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуйн газарт өгчээ.

Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгох нь чухал гэдгийг салбарын сайд онцолжээ.