ТӨВ: Хустайгаас 100 толгой тарвага нутагшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-16 17:28:42

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн хоёр суманд 100 толгой тарвага сэргээн нутагшуулах ажлыг Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хийжээ.


Тухайлбал, Хустайн байгалийн цогцолборт газраас 100 толгой тарвагыг Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг Баянгийн уул Сөдөтийн ам, Бүрд 3-р багийн нутаг Халзангийн  гол, Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн нутаг Сантын ар гэх газарт тараан байршуулсан байна.  


Баян-Өнжүүл суманд 2021 онд 50 толгой монгол тарвагыг нутагшуулж байсан бөгөөд цус сэлбэх зорилгоор 2023 онд 50 тарвага нутагшуулсан байна. Харин Өндөрширээт суманд тарвагагүй болсон байсан бөгөөд нийт 50 тарвагыг шинээр нутагшуулаад байна.




Тус ажлыг аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 40,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийжээ. 

Холбоотой мэдээ